2011-05-17
Ubuntu дээр LAMP суулгах

Ubuntu дээр LAMP суулгах

7

LAMP гэдэг нь Linux, Apache, MySQL, Php гэсэн нэгдлийн товчлол болно. Энэхүү суулгах процесс нь Apache2, PHP5, MySQL5, phpmyadmin2 зэргийг ubuntu 9.04 үйлдлийн систем дээр суулгаж байгаа болно.

Apache суулгах:

Командын мөрнөөс доорх командыг өгсөнөөр Apache2 суух болно.

*

sudo apt-get install apache2

Веб толилуураа нээгээд http://localhost/ гээд үзэхэд It works! гэж гарч байвал суужээ гэж ойлгож болохнээ.

PHP суулгах:

Доорх командаар php-г apache-ын нэг модул хэлбэрээр суулгах болно.

*

sudo apt-get install php5 libapache2-mod-php5

Apache-аа дараах командаар дахин ачаална:

*

sudo /etc/init.d/apache2 restart

Доорх командаар testphp.php файлыг үүсгэн бичээд хадгална.

*

sudo gedit /var/www/testphp.php

Веб толилуураасаа http://localhost/testphp.php гээд үзэхэд phpinfo гарч ирнэ.

MySQL суулгах

*

sudo apt-get install mysql-server

суулгах явцдаа нууц үгээ асуугаад сууна. Доорх командаар mysql сервер рүү нэвтрэн орно.

* mysql -u root -p

PHP-гээ MySQl-тэй холбохын тулд php.ini файлд бага зэрэг засвар оруулна.

*

gksudo gedit /etc/php5/apache2/php.ini

* ;extension=mysql.so өмнөх ; авна. Apache-аа дахин ачаална.

phpMyAdmin суулгах

*

sudo apt-get install libapache2-mod-auth-mysql php5-mysql phpmyadmin

gksudo gedit /etc/apache2/apache2.conf командаар apache.conf файлд засвар хийнэ.
Файлын төгсгөлд:

Include /etc/phpmyadmin/apache.conf

мөрийг нэмээд Apache-аа дахин ачааллаад http://localhost/phpmyadmin/ хаягаар ороход phpmyadmin таныг угтах болно.



Сэтгэгдэл: