
Над шиг windows, линукс 2-оо зэрэг суулгаад windows-оо форматлаад линукс чинь алга болчихвол энийг туршаарай! Grub сэргээх!
• Үбүнтүгийн CD-г Live хэлбэрээр уншуулна.
• Applications->Accessories->Terminal
• $sudo grub
• grub>find /boot/grub/stage1 гэж бичнэ. Хэрвээ Error 15: File not found гэсэн алдаа заавал find /grub/stage1 гэж бичнэ. Үүнийг бичисний дараагаар таньд (hd0,5) иймэрхүү маягийн үр дүн харагдах болно
• grub>root (hdX,Y) – X, Y нь таны дээрхи үр дүн.
• grub>setup (hd0)
• grub>quit
За ингээд л системээ дахин ачаалахад болно.