2011-05-17
Dual-Boot Linux and Windows 2000/Windows XP

1. Виндовс 2000/XР суулгана.
Виндовс суулгах явцад хатуу дискийг бэлдэхдээ (жишээ нь эхний sector-уудэд нь виндовс үйлдлийн системийг суулгахаар бодоод хуваа) Виндовс суулгах хэсгээ тасалж аваад Линүкс суулгах хэсэгээ хуваалт (partition) хийхгүй үлдээнэ.

Өөрөөр хэлбэл 100G хатуу диск байлаа гэхэд : Эхний 30G дээр нь Виндовс суулгана гээд хуваалт хийгээд үлдсэн 70G дээр нь Линүкс суулгана гэж бодоод тэр хэсэгээ сул орхино. Тэгээд Виндовс суулгах ажиллагааг цааш нь үргэлжлүүлнэ.
Виндовс суусан компьютер бол, Partition manage хийдэг програмаар (Norton PartitionMagic, гэх мэт) хард дискээ хуваагаад, Өөрөөр хэлвэл Линүкс суух хэсэгээ тасдаад л авна гэсэн уг.

2. Линүкс -ээ суулгана.
Линүкс суулгах явцад автоматаар урьд нь суусан Виндовс-ийг таниад давхар бүүт (dual booting) хийхээр зохион байгуулах ба давхар бүүт -ийг GRUB эсвэл LILO энэ 2-ийн аль нэгийг нь сонгоод (GRUB bootloader нь илүү гэж бодож байна) цааш үргэлжлүүлнэ. Бүүт сонголт хийсний дараа компьютер асаад ямар систем нь эхлээд ачаалахыг заана, заахгүй бол автоматаар Линүкс эхлэх болно. Гэхдээ компьютер асаад POST -ийн дараа Виндовс, Линүкс алийг нь сонгож болох цэс гарах ба эндээс алийг нь эхэлүүлэхээ сонгож болно.

3. Линүкс суулгах явцдаа хатуу дискийг автоматаар сонгож болно, мөн хэрэглэгч өөрөө хувааж бас болно. Хэрэглэгч өөрөө хуваалт хийх нь урд суулгасан системүүдийг гэмтээхгүй / дарахгуй байх сайн тал бий байх гэж бодож байна.

4. Линүкс суулгах ажиллагааг үргэлжлүүлнэ.

Иймэрхүү аргаар нэг компьютерт, нэг хатуу дискэнд хэдэн ч систем хамт суулгаж болох ба хамгийн гол нэг анхаарах зүйл бол хатуу дискний MBR (master boot record) -оос л суулгасан системүүдийг сонгох боломжтой тул олон линүкс суулгах явцад MBR -д нэг удаа л бүүт хийхээр сонголт хийх хэрэгтэй.

Линуксийн хувьд grub, lilo гэж үйлдлийн систем ачаалагчид түгээмэл хэрэглэгддэг. grub -ийг авч үзье. Ер нь үйлдийн систем ачаалагчыг мастер бүүт дээр аль болох суулгахгүйгээр, тухайн партишн дээр нь суулгавал зүгээр. Ингэснээр дараа нь мастер бүүт дээр өөр ачаалагч суулгахад эрх чөлөөтэй болно. Үүний тулд үйлдлийн систем ачаалагчаа хуулж авах хэрэгтэй. Хуулж аваагүй тохиолдолд, линуксаа логик партишн дээр суулгачихсан бол линукс руугаа дахин орж болохгүй л болчих болов уу. Линукс маань мастер хатуу дискний 2-р партишн дээр суусан гэж үзвэл доорх командаар ачаалагчийг хуулж авч болно.

dd if=/dev/hda2 of=/mnt/usb/linux.bin bs=512 count=1

Windows NT төрлийн үйлдлийн системийг ачаалагч нь NT Loader гэж програм байдаг. Энэ програмын тохиргооны файл нь boot.ini гэж файл бий. Түрүүн хуулж авсан файлаа С дискэн дээр хуулаад C:linux.bin=”Linux” гэсэн мөрийг boot.ini файлд нэмж өгвөл бид линукс руугаа орох боломжтой болно. Мэдээж Виндовс байгаа партишнийг идэвхтэй(active partition) гэж үзэв.

[boot loader]
timeout=10
default=multi(0)disk(0)rdisk(0)partition(1)WINDOWS
[operating systems]
multi(0)disk(0)rdisk(0)partition(1)WINDOWS=”Windows XP” /noexecute=optin /fastdetect
C:linux.bin=”Linux”

Хэрэв линуксийн партишн нь идэвхтэй бол Линуксийн ачаалагч дээрээ Виндовсийг тохируулж өгнө. grub -ийн тохиргоо нь /boot/grub/menu.lst файлд байна. Дараах мөрүүдийг menu.lst файлд нэмж өгнө.

title Windows XP
root (hd0,3)
makeactive
chainloader +1

Энд нэг анхаарах зүйл бол хатуу дискний нэрлэлт юм. grub дээр хатуу дискүүд hd0(master harddisk), hd1(slave harddisk) гэх мэт нэрлэгдээд, партишнууд нь (hd0, 3) гэх мэтээр илэрхийлэгдэнэ. (hd0, 3) гэдэг нь мастер хатуу дискний 4 дэх партишнийг илэрхийлнэ. Хэрэв линуксийг мастер хатуу дискэн дээр, виндовсыг дэд(slave) хатуу дискэн дээр суулгасан бол grub дээр нилээд юм бичиж өгөх хэрэгтэй, учир нь виндовс бол мастер хатуу дискэн дээрээс л ажиллана гэсэн амбицтай үйлдлийн систем юм.

title           Windows XP
root            (hd1,0)
savedefault
makeactive
map             (hd0) (hd1)
map             (hd1) (hd0)
chainloader     +1

Энд map гэдэг командаар виндовсыг “зальдаж” байна.



Сэтгэгдэл:


Uneheer taalagdlaa
Er ni busad site deer ubuntu bolon oor systemiig davhar ashiglah dual boot oilgoltiig durdaagui, nogoo l neg orchuulgiin shinjtei yag begining problemiig orhigduulsan ongo ayastai zuils haragdaj bsan, tanii oruulsan medeelel bol engiin bogood haigaad oldhoorgui medeelel bna, urgeljluulen biched bgarai гоё шүү
Бичсэн: sosa247 цаг: 18:04, 2011-05-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax